ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!!
2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ”-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэллээ. Та бүхэн суралцаж байгаа сургуулийнхаа сургалтын албанд хандаж материалаа өгнө үү.
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ:
✅Бүтэн өнчин суралцагч;
✅Хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч;
✅Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
✅Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
✅Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч;
✅Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч;
✅ Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч;
✅“Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч;
✅Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч;
✅Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч;
✅Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагч;
✅ Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч;
✅ Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч;
Та доорх холбоосоор орж танилцана уу.
👉Тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт https://shorturl.at/sAFH9
👉Дэлгэрэнгүй мэдээллийг: 👉https://elf.gov.mn/ 🤙7004-7009