Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” хавсралт №3 “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”
Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчид: №1
🔹Бүтэн өнчин суралцагч
🔹Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч
🔹Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч
🔹Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
🔹Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч
🔹Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч
🔹Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцагч
🔹Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч
🔹Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцагч
🔹Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч
🔹Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч
🔹Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч