2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэг, сургуулийн цахим бүртгэл явагдаж байна.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
    Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 302.226 суралцагч байна. Тэдний 142 мянга нь Улаанбаатар хотод амьдардаг. Цэцэрлэгийн цахим бүртгэлийг 8 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 89 мянган хүүхэд бүртгэлд хамрагдаад байна.
Бүртгэлийг шугам 8 дугаар сарын 20-ны өдөр хаагдана. Харин 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт хуваарилагдсан талаарх мэдээлэл ирэх болно.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 781.178 сурагч суралцана. Тэдний 73900 нь нэгдүгээр ангид элсэх юм. Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна. Эцэг эх, асран хамгаалагчид Е Mongolia системээр нэвтэрч урьдчилсан хуваарилалтыг баталгаажуулах ёстой.