2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны 08-р сарын 02-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 08-р сарын 11-ний өдрийн 18:00 цагт дуусна.
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.
📌Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй болно.
📌Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай. Мөн та бүхэн дараах утсаар нэмэлт зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. 8071-9498, 8063-9498