Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд суралцах сонгон шалгаруулалтын хугацаа сунгалаа.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд (ИрНИТУ)-д суралцах сонгон шалгаруулалтын хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж байна.
ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд цахилгаан эрчим хүч, усан цахилгаан станц, дулааны эрчим хүчний чиглэлээр бакалаврын сургалтад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
Элсэгчдэд олгох боломж, давуу талууд
• 2023-2024 оны хичээлийн жилд орос хэлний бэлтгэл ангид суралцах;
• 2024-2027 оны хичээлийн жилүүдэд “Дулааны эрчим хүч, дулааны инженер” эсвэл “Цахилгаан эрчим хүч, цахилгааны инженер” чиглэлээр бакалаврын өдрийн хөтөлбөрөөр суралцах;
• Суралцах хугацаанд ИрНИТУ-ийн дотуур байранд байрлах;
• Үдийн хоолонд хамрагдах;
• Суралцах хугацааны эрүүл мэндийн даатгал;
• Оршин суух тодорхойлолтын зардал;
• Сар бүр 10 000 рублийн тэтгэлэг олгох;
• Компанийн үйлдвэрлэлийн байранд дадлага хийх боломжтой болно.