Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг энэ өдрүүдэд сонгон шалгарууллаа.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг
• Голч дүн
• Хэлний оноо
• Сургуулийн эрэмбэ
• Бичиг баримтын бүрдэл
• Эсээ бичвэр
• Ярилцлага зэрэг үзүүлэлтээр шалгуулагчдыг дүгнэж бүртгүүлсэн 133 суралцагчийг эрэмбэлсэн байна.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналтын баг ажиллаж байна.
Хяналтын багийн дүгнэлт гарсны дараа буюу 2023.06.12-ны Даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах болно.