Ерөнхий сайдын нэрэмжит дотоодын шилдэг суралцагчдад олгох “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” тэтгэлгийн хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт 3 өдөр үргэлжилж дууслаа.
Тэтгэлэг горилогчид “Алсын хараа 2050-Шинэ сэргэлтийн бодлогод миний оролцоо” сэдэвт эсээ бичиж, илтгэлээ танилцууллаа. Үндсэн шүүгчдээс гадна Монгол Улсын 6 их дээд сургуулийн багш нар шүүгчээр уригдан ажиллаж, оюутнуудын эсээ болон илтгэлтэй танилцсан юм.