Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг 2023 оны 04 сарын 11-ний өдрөөс 05 сарын 11-ний өдрүүдэд бүртгэсэн.
Бүртгэлийн хугацаанд 133 иргэн материалаа ирүүлсэн байна. Тэднийг эхний шатны шалгаруулалтад хамруулж дуусаад байна. Өөрөөр хэлбэл бичиг баримтын бүрдэл буюу гадаад хэлний оноо, сургуулийн эрэмбийг нягталж дууссан. Мөн бүртгүүлэхдээ ирүүлсэн эсээ бичлэгийг нэг бүрчлэн уншиж оноожуулсан байна.
Дээрх шалгуурын дараа 93 иргэн хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор тунаж үлдээд байна. Тэдний ярилцлагын шатны шалгаруулалт маргааш буюу 2023.05.30-ны өдөр МУБИС-ийн 201, 205 тоотод өглөө 09:00 цагт эхэлнэ. Энэ үйл явцыг сурвалжлах боломж нээлттэй.