![✅️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 31,9 мянган сурагч 12 дугаар ангиа төгсөж байна. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа сурагчдад хамгийн чухал зүйл бол мэргэжил сонголт байдаг.
![✅️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Тиймээс Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монголын хүүхдийн ордонд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын тухай ярилцах, санал сонсох “Шинэ сэргэлт-Шинэ мянган” уулзалт, үзэсгэлэнг зохион байгууллаа.
![✅️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “ШИНЭ СЭРГЭЛТ – ШИНЭ МЯНГАН” сэдвээр илтгэл танилцуулав. ️Тус үйл ажиллагаанд Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 293 сургуулийн төлөөлөл 650 гаруй сурагчид оролцлоо.
![✅️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Энэхүү уулзалт, үзэсгэлэнд дараах мэдээлэл багтав.
ЗӨВЛӨГӨӨ-МЭДЭЭЛЭЛ
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд анхаарах зүйлс
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
Шалгалтын сэтгэл зүй, өсвөр насны хүүхдүүдийн анхаарах зүйлс
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан суралцагчийн САЙН ТУРШЛАГА
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
Монгол Улсын Засгийн газраас оюутан залуучуудад олгож буй тэтгэлгийн талаарх мэдээлэл
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
Гадаадын тэтгэлэг авсан сайн туршлага, хүүхэд, залуучууд хувийн бэлтгэлээ хэрхэн хангах талаар зөвлөгөө
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад тохиолддог бэрхшээлүүд
ҮЗЭСГЭЛЭНД
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
“MEDLE” монголын анхны цахим сургуулийн танилцуулга, мэдээлэл
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
“GUYUK” метаверс боловсролын виртуал экспогийн талаарх мэдээ, мэдээлэл
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
“ТэтгэлэгМН” оюутан, сурагчдад зориулсан тэтгэлгийн цогц мэдээлэл
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
“ЭДҮТЭН” математикийн хичээлийн платформын танилцуулга
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
“ПЕАРСОН” англи хэлний хичээлийн цогц системийн танилцуулга
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
“СУРААДМН” математикийн хичээлийн хоцрогдол арилгах платформын танилцуулга
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
“MOZAIK” боловсролын цогц системийн талаарх танилцуулга, мэдээлэл
![👍](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png)
Төрийн өмчийн 6 их сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан үйлчилгээ зэрэг мэдээлэл багтлаа.
![✅️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Сурагчид энэхүү уулзалтаас авсан мэдээллээ бусад сурагчидтайгаа хуваалцах үйл ажиллагааг өөрийн сургууль дээрээ зохион байгуулах юм.
![✅️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Энэ хичээлийн жилд их дээд сургуульд элсэн орох Элсэлтийн ерөнхий шалгалтад 34426 хүүхэд, залуучууд бүртгүүлснээс 29025 буюу 84,3 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид байна.