ЕБС-ИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫГ “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
🔸 Олимпиадын бүтэц:
• Математик
• Физик
• Хими
• Мэдээллийн технологи хичээлүүдийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьж оролцоно.
🔸 Зорилго:
“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтуудад үндэслэн монгол улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулна.
Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг бүхий өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой.
🔸 Хамрах хүрээ:
Олимпиадад оролцогчид нь Ерөнхий боловсролын сургуулийг 2023 оны хаврын улиралд 12 дугаар анги төгсөх суралцагчид байна.
🗓Бүртгэл хийх хугацаа:
Эхлэх 2023 оны 04 дүгээр сарын 19
Дуусах 2023 оны 05 дугаар сарын 03
Улсын анхдугаар олимпиадын үе шат, хугацаа
Нэгдүгээр шат. (Цахимаар явагдана)
2023 оны 05 дугаар сарын 04-д Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт
Хоёрдугаар шат. (Цахимаар явагдана)
🔸 2023 оны 05 дугаар сарын 06-д нэгдүгээр шатнаас шалгарсан сурагчдад тодорхой даалгавар өгнө.
🔸 2023 оны 05 дугаар сарын 14-ийг дуустал даалгаврын гүйцэтгэлийн бичлэгийг хүлээж авна.
🔸 2023 оны 05 дугаар сарын 17-д шалгарсан эхний 20 сурагчийн нэрийг зарлана.
🔸 2023 оны 05 дугаар сарын 18-д шалгарсан сурагчидтай цахим ярилцлага хийнэ.
🔸 2023 оны 05 дугаар сарын 19-д шалгаруулалтын дүн, мэдээг танилцуулна.
🔸 2023 оны 05 дугаар сарын 22-д шагнал гардуулах ёслол, хаалтын үйл ажиллагаа.
🔸Даалгаврын төрөл
Нэгдүгээр шатан нь математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлүүдийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон даалгавруудыг гүйцэтгэнэ.
Хоёрдугаар шатанд инженерийн тооцоонд суурилж гүйцэтгэх, зохион бүтээх, бүтээлчээр сэтгэх ур чадварыг шалгасан даалгаврыг гүйцэтгэнэ.
🔸Олимпиадын зохион байгуулалт
Нэгдүгээр шатыг Олимпиадын комисс цахимаар зохион байгуулах бөгөөд удирдамжийн 3.2-т заасан даалгавруудыг гүйцэтгэнэ. Аймаг, дүүрэг тус бүрээс нэгдүгээр шатны эхний гурван байр эзэлсэн сурагчид хоёрдугаар шатын шалгаруулалтад оролцоно.
Хоёрдугаар шатын шалгаруулалтад оролцох өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж хийсэн бүтээлээ онолын үндэслэлтэйгээр тайлбарласан 10 хүртэл минутын бичлэг хийж зохион байгуулах комисст ирүүлнэ.
🔸Шалгаруулалтыг Олимпиадын комиссын гишүүд дүгнэж оноог нэгтгэнэ. Тухайн бичлэгийг сонирхон үзсэн үзэгч, олон нийтийн санал, лайк зэргийг үнэлгээнд оруулж тооцно.
🔸Эхний 20 нь бүтээлийг шалгаруулж, хэрхэн хийсэн болон онолын мэдлэгийн хүрээнд ярилцлага хийж эцсийн шалгаруулалтын дүнг гаргана.
Олимпиадад оролцогчдод өгөх санамж:
🔸Тоног төхөөрөмжийн бүрэн байдал, сүлжээний тасралтгүй ажиллагааг оролцогч өөрөө хариуцна.
🔸Хоёрдугаар шатны даалгаварт ашиглагдах материалын жагсаалтыг олимпиад зохион байгуулах комиссоос урьдчилан мэдэгдэнэ.
🔸Даалгаврыг хэрхэн гүйцэтгэхийг тайлбарласан видео бичлэгийг сурагчдад хүргүүлнэ.
Олимпиадын шагнал урамшуулал:
Олимпиад зохион байгуулах комисс нь ажлуудыг тодорхой үнэлгээний дагуу дүгнэж, хувийн амжилтын дүнг гаргана.
🔰 1-р байр. Нэг сурагч
Шагнал: өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах
урилга, нэг жилийн сургалтын төлбөр (100%)
🔰 2-р байр. Хоёр сурагч
Шагнал: өргөмжлөл, мөнгөн медаль, ШУТИС-д элсэн суралцах
урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (70%)
🔰 3-р байр. Гурван сурагч
Шагнал: өргөмжлөл, хүрэл медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (50%)
🔰 Тусгай байр. Таван сурагч
Шагнал: өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (30%)
👉Бүртгэлийн линк:
Доорх линкээр орж олимпиадад бүртгүүлнэ.
Холбоо барих утасны дугаар: 99089677, 99699693, 99748003, 99172033
Цахим хаяг: Future-Engineer@must.edu.mn
Фейсбүүк хаяг: Ирээдүйн инженер