Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

ХАМРАХ ХҮРЭЭ:

Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн.

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох материал, анкетаа сонгон шалгаруулалтын зар гарснаас хойш 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл scholarship.esis.edu.mn цахим холбоосоор ирүүлнэ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журамтай

https://legalinfo.mn/mn/detail/16231249213641 холбоосоор орж танилцах боломжтой.

 

Тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг

https://www.meds.gov.mn/post/115744 холбоосоор авна уу.

Оюутан, залуустаа амжилт хүсье.

 

Эх сурвалж: https://www.meds.gov.mn/post/115744