Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал их, дээд сургуулийн оюутантай айл өрхөд сургалтын төлбөрийн хүндрэлийг үүсгээд буй. Тиймээс ирэх хичээлийн жилд оюутны хөгжлийн зээл хэрхэн олгох талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой ярилцлаа.
-Их, дээд сургуульд суралцагчдын хувьд энэ жил цар тахалтай, эдийн засгийн уналттай, хүндхэн жил тохиож байна. Энэ жилийн оюутны хөгжлийн зээл эзэндээ хүрч чадсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
-Цар тахал боловсролын салбарыг тойрч гарсангүй. COVID-19-ийн халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн  долдугаар зүйлийн 7.1.2, Монгол Улсын Засгийн 2020 оны 168 дугаар тогтоолын 1.2 дахь заалтад зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны батлагдсан төсөвт зардлын хэмнэлт хийсэнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангаар дамжин олгодог гадаад, дотоод зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилт төсөвлөсөн дүнгээс 3-4 дахин буурсан ч нөгөө талд зээлд хамрагдах хэрэгцээ шаардлага  өмнөх жилүүдээс өссөн. Хэрэгцээ өсөж байхад нийлүүлэлт буурсан нь оюутны хөгжлийн зээлтэй холбоотой олон асуудлыг бий болгох гол шалтгаан болсон.
Эх сурвалж: Зууны мэдээ