Польш улсын засгийн газрын тэтгэлгээр магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2022-2023/
Тавигдах шаардлага: – Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны); – Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх. Бүртгэл 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 8-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдана. https://scholarship.edu.mn/ холбоосоор […]
Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлт авах хугацаа сунгагдлаа.
ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД: Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад олгодог “СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ“-ийн хүсэлт авах хугацаа 14 хоногоор сунгагдлаа. Оюутан суралцагч та бүхэн 2025-2026 оны хичээлийн жилийн I улиралд “СУРГАЛТЫН ЗЭЭЛ“-д хамрагдах хүсэлт гаргах бол суралцаж байгаа сургуулийн сургалтын албанд хандаж хүсэлтээ гаргана уу. Жич: ЗГ-ын 2025 оны 215 дугаар тогтоолын хавсралт журамд заасан […]
Гүйцэтгэлийн аудитын тайлан хүлээн авч зөрчлийг арилгахаар ажиллаж байна.
Боловсролын зээлийн сан (БЗС) нь Үндэсний аудитын газрын “Боловсролын зээлийн сангийн 2017–2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн” гүйцэтгэлийн аудитын тайланд дурдагдсан зөрчил, алдаа, доголдлыг арилгах чиглэлээр ажиллаж байна. Тайлантай танилцах бол Тайлан
ХББОСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА О.СИЙЛЭГМАА НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа нар хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсад нэн шаардлагатай байгаа дээд боловсролын тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлд орсон “Ус хангамж, ариутгах татуургын инженерчлэл” хөтөлбөрөөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуульд […]
Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг […]
Сонгон шалгаруулалтын дүн цахим хуудаст байршлаа.
Сонгон шалгаруулалтын дүн харах бол энд дарна уу.
Удирдамж
“Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2025-2026 оны хичээлийн жилээс суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай” tetgeleg_0001
Удирдамж
“Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2025-2026 оны хичээлийн жилээс суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай” zeel_0001
Шинэ үйлчилгээ: “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагаа” үйлчилгээ нэмэгдлээ
Шинэ үйлчилгээ: “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагаа” үйлчилгээ нэмэгдлээ Иргэн та “Дээд боловсрол” эзэмшихдээ боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг авсан үеийн оюутны зээл, тэтгэлгийн эргэн төлөлтийн хуваариа E-Mongolia гар утасны аппликэйшн болон вэб хуудсаар дамжуулан дэлгэрэнгүй харах боломжтой боллоо. Үйлчилгээ авах заавар: Үйлчилгээ хайх хэсэгт “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, […]