Ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзалт хийж байна
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга иргэдийг биечлэн хүлээн авч, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсон ярилцаж байна. Энэхүү уулзалт нь байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдтэй шууд харилцаа тогтоох зорилготой юм. Уулзалтад оролцсон иргэд зээл, тэтгэлэг, зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуултад тодорхой, ойлгомжтой мэдээлэл авч байгаагаа онцлов. Мөн удирдлагатайгаа нүүр тулан уулзах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ажлын албаны даргын зүгээс иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, ийм төрлийн нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.
Онлайн сургалт зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдад зориулсан Боловсролын зээлийн сан-гийн үйл ажиллагаа, дотоод болон гадаадын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар нэгдсэн мэдээлэл олгох онлайн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг нээж Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга М.Төртогтох үг хэлэн, Боловсролын зээлийн сангийн үндсэн чиг үүрэг, их, дээд сургуульд суралцагчдад олгодог санхүүгийн дэмжлэгийн төрөл, хамрах хүрээ, мөн зээл, тэтгэлэг олгохтой холбоотой мөрдөгдөж буй журам, шалгуур нөхцөлийн талаар танилцууллаа. Сургалтын хүрээнд дотоодын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг, гадаадын зээл, тэтгэлгийн талаар ахлах мэргэжилтэн М.Шинэцэцэг нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдод зээл, тэтгэлэгт хамрагдах шат дараалал, материал бүрдүүлэлт, хариуцлага, буцаан төлөлтийн зохицуулалт, мөн буцалтгүй тусламжийн онцлог давуу тал зэрэг практик ач холбогдол бүхий мэдээллийг жишээтэйгээр тайлбарлан хүргэлээ. Уулзалтын төгсгөлд Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдын зүгээс тавьсан асуултуудад дэлгэрэнгүй, ойлгомжтой хариулт өгч, уг сургалт нь үр дүнтэй, бодит хэрэгцээнд нийцсэн болохыг оролцогчид онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг Дархан-Уул аймгийн нийт суралцагчид болон эцэг эхчүүдийн дунд өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх, хамтарсан сургалт, мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар харилцан тохиролцов.
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын ээлжит хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр боллоо
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын ээлжит хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Хуралдаанаар Ажлын албаны даргаас Боловсролын сайдын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлж, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, мэдээлэл солилцлоо.