Фулбрайтын оюутны хөтөлбөр

          АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлдэг 2022-2023 оны Флубрайтын оюутны хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ. Материалыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний даваа гарагийн 08 цаг 30 минут хүртэл цахимаар хүлээн авна.         Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол оюутан, залуус, мэргэжилтнүүд, уран бүтээлчдэд АНУ-д магистрын зэрэг хамгаалах, судалгаа хийх боломж олгодог. Уг хөтөлбөрийг дэлхийн 160 гаруй оронд хэрэгжүүлдэг бөгөөд жилд ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог билээ. Өргөдөл гаргагч нь англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд 1. Системийн аюулгүй байдал 2. Механик инженер 3. Зам, барилгын инженер 4. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи 5. Барилгын материал ба үйлдвэрлэлийн технологи 6. Боловсрол / Сургуулийн өмнөх болон тусгай хэрэгцээт боловсрол / 7. Кино судлал / Кино найруулагч 8. Сэтгэл зүйч / Боловсрол, хүүхэд / 9. Сэтгүүл зүй 10. Бизнес, эдийн засаг, санхүү 11. Төрийн захиргаа 12. Театр, жүжгийн урлаг зэрэг 60 гаруй чиглэлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Бусад тавигдах шаардлага болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. Эх сурвалж https://mn.usembassy.gov/2022-fulbright-gom/

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА       Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй. Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл: Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/post/67425 үзнэ үү.

Боловсролын Зээлийн Сан нь Ази Номхон Далайн Улсуудын Их Сургуулиудын Холбоотой /AUAP/хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.

         Боловсролын Зээлийн Сан нь Ази Номхон Далайн Улсуудын Их Сургуулиудын Холбоотой /AUAP/хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. AUAP -нь Ази номхон далайн 150 гаруй их дээд сургуулиудын идэвхтэй гишүүнчлэлтэй. ЮНЕСКО-той зөвлөлдөх эрхтэй байгууллага юм.

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл тавдугаар сарын 10-нд эхэлнэ

      Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл зарлагдлаа. Бүртгэл 2021 оны 5 дугаар сарын 10-ны /Даваа гараг/ өдрөөс 5 дугаар сарын 21-ний /Баасан гараг/ өдрийн 17:45 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн материалыг шуудан эсвэл цахим шуудангаар хүлээж авна.

Франц Улсад тэтгэлгээр суралцах найман оюутныг сонгон шалгаруулна

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны хамтарсан тэтгэлэг зарлагдлаа.  ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЧИГЛЭЛ – Магистрын сургалт /франц болон англи хэл дээр/– Хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно. ТАВИГДАХ ШААРДЛАГА: – Монгол Улсын иргэн байх.– Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх, голч дүн 3.0 доошгүй байх.– Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх.– Өмнө нь өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх.  Англи хэлний мэдлэг: – TOEFL түвшин тогтоох шалгалтын 40-с доошгүй эсвэл IELTS шалгалтын 5.5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байх. Франц хэлний мэдлэг: – DELF (Франц хэлний сургалтын диплом) хоёр дахь шатны буюу CECRL-ийн B2 түвшин.– DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом).– TCF-н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом.– Хэрэв та франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу. БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:  – Бүрэн, зөв бөглөсөн анкет– CV буюу товч намтар;– Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эсээ– Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт– Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт. Campus France-ийн жагсаалтад орсон сургуулиудад бүртгүүлсэн байх– Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал– Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтэр Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлнэ. ТЭТГЭЛЭГ:  – Угтуулан тосох үйлчилгээ авах– Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх– Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 хүртэлх еврогийн мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах– Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.– Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах– Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах– Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх -Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх -Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх боломжтой.  ХҮСЭЛТ ГАРГАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:  Материалыг 2021 оны тавдугаар сарын 31-ний дотор дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлээрэй.  Хаяг: Энх тайвны өргөн чөлөө,Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-нд“Сургалтын тэтгэлгийн хүсэлт” Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн аваарай. 

ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

      Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2021-2022 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.        Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлээрэй. Хөтөлбөр 04 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.      Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8672, Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайт болон Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны reception.ulaan@mea.gov.in руу и-мэйл бичих эсвэл 70132248 утсаар авах боломжтой. Эх сурвалж: БШУЯ

Өмчийн хэлбэр харгалзахгүй БҮХ ШАТНЫ СУРГУУЛЬ төлбөрөө хөнгөлөх журам баталлаа

       ШУЯ-наас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам баталлаа.  Дээд боловсролын байгууллага: Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй, цуцлахгүй байх Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх Дотуур байрны төлбөрийг буцаан олгох дараагийн төлбөрт шилжүүлэх Бусад шатны боловсролын байгууллагуудын дэлгэрэнгүйг доорх постер мэдээллээс хүлээн авна уу.  Эх сурвалж: БШУЯ