АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР: “Тооцооны нягтлан бодогч, нярав” – 1 “Гэрээ, хэлэлцээр, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн” – 1 “Мэдээлэл технологийн мэргэжилтэн” – 1 “Сургалтын буцалтгүй тусламж, хариуцсан мэргэжилтэн” – 1 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: ➡️ Төрийн албан хаагчийн анкет; ➡️ Иргэний үнэмлэхийн хуулбар; ➡️ Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 ✉️И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn 🏫Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ийн ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ийн ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТАД Зорилго: 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд хамтран ажиллах тухай Хугацаа: Төрийн бус өмчийн их, дээд сургууль: « 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11:00 цагт Төрийн өмчийн их, дээд сургууль: « 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 15:00 цагт

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ийн ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТАД

Зорилго: 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд хамтран ажиллах тухай Хугацаа: Төрийн бус өмчийн их, дээд сургууль: « 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11:00 цагт Төрийн өмчийн их, дээд сургууль: « 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 15:00 цагт

АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг  U.S News and Global Education байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт 2021 оны 06 сарын 09нд гарын үсэг зурлаа.

      Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын төлөөлөн ажилладаг АНУ-ын шилдэг их дээд сургуульд бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад дараах боломж, давуу тал бий болох юм.       Албан ёсны IELTS, IBT шалгалт өгөөд өндөр оноо авч чаддаггүй тул суралцах хүсэлтэй сургуулийнхаа англи хэлний шалгуурт нийцдэггүй, шалгалтын 200$ төлж шалгалтад орох боломжгүй төлбөрийн чадвар муутай оюутнуудад Itep, Duolingo, Versant шалгалтуудыг цахимаар үнэ төлбөргүй өгөх, англи хэлний шалгуурт нийцэх АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүй шалгуурт нийцэх Бакалаврын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 6,000-30,000$- тэтгэлэгт хамрагдах Магистрын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 000-5.000$ тэтгэлэгт хамрагдах Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүй Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардахгүй 120 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломжтой Хэлний чадвар муутай суралцагчид хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаад үндсэн мэргэжлийн ангидаа элсэн орох Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын дараах их сургуулиудын бакалавр, магистрын хөтөлбөрт оюутнууд элсэн орох боломжтой.  Үүнд: University of Utah University of Illinois at Chicago University of the Pacific University of Kansas Cleveland State University University of Massachusetts Boston University of South Carolina Adelphi University Gonzaga University Auburn University American University University of Dayton Louisiana State University University of Mississippi Auburn University of Montgomery

АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг U.S News and Global Education байгууллагатай Боловсролын Зээлийн Сан оюутан суралцагчдыг Америкийн нэр хүндтэй их сургуулиудад суралцуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус ажиллагааны хүрээнд ЖИГЖИДСҮРЭНГИЙН АНУЖИН нь Чикагогийн Иллинойсын Их Сургуульд Компьютерын Ухааны бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт суралцах урилга, визээ хүлээн авлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллага нь дараах боломжийг тус оюутанд олгож байгаа юм. Үүнд:            АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүйгээр Иллинойсын их сургуульд суралцах эрхээ авсан. Иллинойсын их сургуулиас жил бүр 10.000$- тэтгэлэгт хамрагдах эрх олгосон урилга хүлээн авсан. Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүйгээр Иллинойсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлж, шалгаруулалтад орсон. Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардаагүй. 100 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломж олгох талаар тусгайлан тэмдэглэсэн урилга хүлээн авсан. Ж.Анужин нь IELTS 6.5 оноотой(4 ур чадварын нэг нь 6.0 онооноос доош 5.5 байсан учраас ACADEMIC ACCELERATOR PROGRAM (түвшин ахиулах хөтөлбөр)-т 1 улирал сууж хэлний түвшингээ сайжруулсны дараа үндсэн хөтөлбөртөө орж суралцах юм.. Оюутан Ж. Анужиндаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе! Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ.

ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ

ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн #Мастерийн (Бакалавр, PhD биш) 1 жилийн тэтгэлгийг зарладаг. Дэлхий даяар Chevening Scholarships хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь #АнглийнЭСЯ сонгон шалгаруулалт явуулдаг болно. ОНЛАЙН БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2021 оны 08 сарын 03 ОНЛАЙН БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2021 оны 11 сарын 03 2021 оны 11 сарын дундуур Эхний шатны шүүлт явагдана. 2021 оны 12 сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна. 2022 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана. 2022 оны 3-5 сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана. 2022 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна. 2022 оны 7 сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна. 2022 оны 9-10 сард Хөтөлбөр эхэлнэ. Тавигдах Шаардлагууд -Зөвхөн нэг жилийн #МАСТЕРЫН хөтөлбөрт олгогдоно. -Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх – Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш – 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/ – 2022 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/ 2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1500 оюутнуудад Chevening-ийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон байна. https://www.chevening.org/scholarships/application-timeline/?fbclid=IwAR08f0FoPSkZlEpRr2-x2jBpbPjku_XFA9dkD15o54ICh33BUMtV3pJMTQY

9 САРЫН 1-НД ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргалаа. Энэ хичээлийн жилд: -1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд -854 сургуульд 718.817 сурагч -75 МСҮТ-д 40.165 суралцагч -88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана. Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья. Эх сурвалж: БШУЯ – https://www.meds.gov.mn/post/70923

Дипломын лавлагаа

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн иргэд, санхүүжилтийн үлдэгдэл төлбөр болон дипломын мэдээллээ дараах холбоосоор орж регистрын дугаараа оруулж харна уу!