ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД:
Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад олгодог “СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ“-ийн хүсэлт авах хугацаа 14 хоногоор сунгагдлаа. Оюутан суралцагч та бүхэн 2025-2026 оны хичээлийн жилийн I улиралд “СУРГАЛТЫН ЗЭЭЛ“-д хамрагдах хүсэлт гаргах бол суралцаж байгаа сургуулийн сургалтын албанд хандаж хүсэлтээ гаргана уу.
Жич: ЗГ-ын 2025 оны 215 дугаар тогтоолын хавсралт журамд заасан шалгуур, шаардлага хангах ёстойг анхаарна уу!
Зээлийн давуу тал:
- Хүүгүй
- Барьцаагүй
- Мэргэжил харгалзахгүй
- Төгссөний дараа 5 хүртэл жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой
- Сонгосон багц цагийн төлбөрийг бүрэн олгох
- Тавигдах шаардлага
- ЭЕШ- босго оноо хангасан (шинэ элсэгч)
- Өмнөх улирлын голч дүн 2.8 -аас доошгүй (үргэлжлүүлэн суралцагч)
- Магистр, Доктор 3.0 -оос доошгүй
- Дэд бакалавр, Бакалавр, Магистр, Докторт анхлан суралцагч
- Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцагч
- Бусад
- Хүсэлт хүлээн авах:Сургуулийн сургалтын алба
- Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025.11.17 хүртэл
