Боловсролд хүрэх гүүр
Боломжийг тэгш хүртээе!

Дотоодын сургалтын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж

Дэлгэрэнгүй

Гадаад зээл,
тэтгэлэг

Дэлгэрэнгүй

Диплом
олголт

Дэлгэрэнгүй

Боловсролын зээлийн сангийн хураангуй үйл явц

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, журам
Сангийн яам, Боловсролын яамны сайдын тушаал, журам
Боловсролын Зээлийн Сан
Оюутан суралцагч

Хамтын ажиллагаа

Түгээмэл асуулт хариулт

Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл

Засгийн газрын 2025 оны 215-р тогтоолын 10.1, 10.2-т заасны дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгоно.

Зээлээр суралцах хүсэлт гаргах бол суралцаж буй сургуулийн сургалтын албанд хандаж бүрдүүлсэн баримт бичгийг өгнө.

Эргэн төлөлтийн график дагуу төлнө.

Та зээлээ төлөхдөө: И-Монголиа нэвтэрч үйлчилгээ цэснээс Боловсролын зээлийн сан гэсэн утгаар хайлт хийж дансны дугаар болон бусад мэдээллийг авна уу.

Зээл төлөгдснөөс хойш 24 цагийн дотор Монгол банкны зээлийн мэдээлэл шинэчлэгдэх тул түр хүлээнэ үү.

 

Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид “СУРГАЛТЫН ЗЭЭЛ” олгох эргэн төлүүлэх гэрээний 6.1.6. Гадаад оронд урт хугацаагаар зорчих /суралцах, ажиллаж амьдрах/ зааснаар зээлийг бүрэн төлүүлнэ.

Гадаад зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж

 Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолд заасны дагуу суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж олгоно.

 Боловсролын зээлийн сангийн  цахим хуудаснаас авна уу.

Утас: 7004-7009 /2   Бакалавр, Магистр, Доктор
Вэб сайт: Боловсролын Зээлийн Сан

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
“Times Higher Education World University Rankings” (THE) жагсаалтад багтсан сургуулийг Дэлхийн шилдэг их сургуульд тооцно.

Гадаадын сургалтын байгууллагад суралцуулах сонгон шалгаруулалтыг жил бүрийн II улиралд багтаан зарлана.

Буцалтгүй тусламж, тэтгэлэг

МУЗГ-ын 2025 оны 215 дугаар тогтоолоор заасны дагуу суралцагчдад сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.

Та буцалтгүй тусламж, тэтгэлэгээр суралцах хүсэлт гаргах бол суралцаж буй сургуулийн сургалтын албанд хандаж бүрдүүлсэн баримт бичгийг өгнө.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024.03.06-ны өдрийн А/135 тоот тушаалаар батлагдсан түр журмаар их, дээд сургуулиудад оюутанд төлбөрийн дарамт үзүүлэхгүй байхаар зохицуулалт хийсэн тул оюутан сургалтын төлбөрт санаа зовохгүй суралцаж болно.

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн тэтгэлгийн тухай мэдээллийг элссэн сургуулиасаа болон Боловсролын зээлийн сангийн 70047009 утаснаас авч болно.

МУЗГ-ын 2025 оны 215 дугаар тогтоолд заасны дагуу дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрөөр суралцагч нь шаардлага хангасан тохиолдолд сургуульдаа хандан хамрагдах боломжтой болно.

МУЗГ-ын 2024 оны 102  дугаар тогтоолын дагуу  дэд бакалавр, бакалавр хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хөтөлбөрийн суралцагч буцалтгүй тусламжаар суралцах боломжтой.