Хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Засгийн газрын 2024 оны “Журам батлах тухай” 103 дугаар тогтоолоор баталсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2025 оны “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг нэгтгэн шинэчлэх, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан журмын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Боловсролын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Н.Пүрэвцогт, шинжээч Э.Батсэлэм, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга П.Зохихсүрэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн захирал Б.Амарсанаа, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид, эцэг эх, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож, журмын шинэчилсэн төсөлд санал, байр сууриа илэрхийллээ. Журмын шинэчилсэн төсөлд дараах үндсэн өөрчлөлт, зохицуулалтыг тусгахаар танилцуулсан. Үүнд: Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид дээрх зохицуулалттай холбоотой санал, зөвлөмжөө илэрхийлж, журмын төслийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцлоо.