Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулах сонгох шалгаруулалт зарлагджээ.
Бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ны 23:59 цаг хүртэл цахимаар явагдана.
Тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);
- Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх.
- Суралцах мэргэжлийн чиглэл:
- Хөдөө аж ахуй
- Мэдээлэл, харилцаа холбооны технологи
- Хүрээлэн буй орчин судлал
- Нано шинжлэх ухаан, инженерчлэл
- Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
- Тусгай хэрэгцээт боловсрол
- Биотехнологи, био-инженерчлэл
- Хими, биологи
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгэл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 16-ны 23:59 цаг хүртэл цахимаар явагдана. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд
- Цахим өргөдөл
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар;
- Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар /их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Гадаад паспортын хуулбар;
- Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;
- Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй бөгөөд мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн байх/
Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд
- Цахим өргөдөл
- Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Гадаад паспортын хуулбар;
- Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;
- Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй бөгөөд мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн байх/;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт