Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга иргэдтэй биечлэн уулзаж, зээл, тэтгэлэг, эргэн төлөлттэй холбоотой тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонсон, харилцан санал солилцлоо.

Уулзалтад оролцсон иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ шууд эх сурвалжаас авч, сонирхсон асуултаа газар дээр нь тодруулсан нь ач холбогдолтой болсныг онцолсон байна. Түүнчлэн байгууллагын удирдлагатай нүүр тулан уулзаж, санал бодлоо нээлттэй илэрхийлэх боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийллээ.

Ажлын албаны дарга иргэдээс гарч буй санал, шүүмжлэл бүр байгууллагын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг гэдгийг тэмдэглэв. Мөн цаашид иргэдтэй хийх нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулж, санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган ажиллах чиглэл баримталж байгааг мэдэгдлээ.