Өнөөдөр АНУ-ын Southeast Missouri State University-ийн төлөөлөгчид болох Олон улсын бизнесийн хөтөлбөрийн захирал, доктор Жеймс Л. Колдуэлл (Ph.D.), мөн Олон улсын боловсрол, үйлчилгээний гүйцэтгэх захирал Кевин Тимлин (Ed.D.) нар Боловсролын зээлийн сангийн гадаад хөтөлбөрүүдтэй танилцлаа.

Уулзалтын үеэр тус сургуулийн үйл ажиллагаа, сургалтын чиглэл, олон улсын оюутанд зориулсан боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.

Түүнчлэн сургуулийн удирдлагууд Монгол Улсын “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” хөтөлбөрийг онцгойлон сонирхож, уг хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг АНУ-д суралцах нөхцөл, боломжийн талаар санал солилцсон байна.

Энэхүү уулзалт нь хоёр талын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол оюутнуудын гадаадын их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.