Шинэ үйлчилгээ: “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагаа” үйлчилгээ нэмэгдлээ
🗞 Иргэн та “Дээд боловсрол” эзэмшихдээ боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг авсан үеийн оюутны зээл, тэтгэлгийн эргэн төлөлтийн хуваариа E-Mongolia гар утасны аппликэйшн болон вэб хуудсаар дамжуулан дэлгэрэнгүй харах боломжтой боллоо.
📲 Үйлчилгээ авах заавар: Үйлчилгээ хайх хэсэгт “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагаа” гэж бичин үйлчилгээ аваарай.