
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хүрээнд Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны албан хаагчид “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т оролцож, Баянгол Цэцэрлэгт Хүрээлэнгийн талбайд хайлаас мод тарилаа.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, ногоон ирээдүйг бүтээх үйл хэрэгт манлайлан, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээх зорилготойгоор энэхүү ажилд 2021 оноос хойш нэгдэн оролцож байна.

Иргэн бүр мод тарьж, арчилж, хамгаалж
Ирээдүй хойчдоо ногоон баялаг үлдээцгээе