Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймаг дахь их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзалт хийв.

Уулзалтаар орон нутгийн сургуулиудад суралцагсдын боловсролын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжид хамрагдалтын байдал, тулгарч буй асуудлын талаар танилцуулга хийгдэж, Боловсролын зээлийн сангийн шинэчилсэн журмын нэмэлт өөрчлөлт болон тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар талууд санал солилцлоо.

Мөн сургуулиуд төрийн сангийн зээлээр суралцан төгссөн төгсөгчдийнхөө санд хадгалагдаж буй дипломыг авч, төгсөгч нартаа олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.