Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр сантай хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Энэтхэг улсын Lovely Professional University-ийн захирал Нитеш Махажан, Монгол дахь суурин төлөөлөгч Ф.Баатарсүх нарыг хүлээн авч уулзаж, цаашид Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас сургах оюутнуудын тоог хэрхэн нэмэгдүүлэх, БНЭУ-д суралцаж буй суралцагчдад учирч буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав.

Хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 10 сарын 26-ны өдөр зохион байгуулагдах бэлтгэл хөтөлбөрийн оюутнуудтай уулзах уулзалт дээр БНЭУ-ын LPU сургуулийн танилцуулга, эзэмшүүлж буй мэргэжил, сургалтын агуулгыг танилцуулахаар тохиролцов.