Боловсролын ерөнхий хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 102 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу дараах шаардлагыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад буцалтгүй тусламж олгоно:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” (цаашид “суралцагч” гэх) Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж урилга авсан суралцагчид хамрагдах боломжтой.
Журмын дагуу шаардлага хангасан суралцагчдын сургалтын төлбөр болон амьжиргааны зардал (дотуур байр, хүнсний зардал)-ын буцалтгүй тусламж олгоно. Мөн Суралцагчид үзүүлэх үйлчилгээний зардлыг зайлшгүй зардалд тооцож нэхэмжлэгч сургалтын байгууллагад зардлыг олгоно.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
- Хүсэлт (Батлагдсан маягтын дагуу)
- Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал:
– Үндсэн ангид шинээр суралцах суралцагч тухайн сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэл дээр биш бол урилгын албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах);
– Үргэлжлүүлэн суралцагч бол үндсэн ангид суралцаж буйг нотолсон албан бичиг суралцаж байгаа тухай албан бичиг; (албан бичиг англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах);
- Гадаад хэлний мэдлэгийн талаар тухайн сургалтын байгууллагын шаардлага хангасныг нотлох баримт бичгийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
БҮРТГЭЛ:
2024 оны 07 сарын 26-ний өдрөөс 08 сарын 20 -ний өдөр хүртэл /scholarship@elf.gov.mn/ цахим хуудсаар хүлээн авна.
Тавигдах шаардлага:
– .Монгол Улсын иргэн байх.
– Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх.
– Зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх.
– Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж урилга авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол дараагийн улиралд дэвшин суралцах эрхээ авсан байх.
– Гадаадын сургалтын байгууллагад суралцах эрх авсан суралцагчийн урилга нэмэлт нөхцөл шаардаагүй шууд суралцах эрх олгосон байна.
Бүртгэлтэй холбоотой асуулт, санал хүсэлтийг 09.00-17.00 цагт Боловсролын зээлийн сангийн 7004-7009(1003), утсаар болон scholarship@elf.gov.mn цахим хуудсаар хүлээн авна.
Боловсролын зээлийн сан