МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ /МАГИСТР, ДОКТОРЫН/ ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧДЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

  1. Элсэгчийн анкет А /www.elf.gov.mn Цахим хуудасны гадаад зээл тэтгэлэг гэсэн цонхноос татаж авч бөглөнө/
  2. Гэрээ 2 хувь хэвлэн бөглөж авчрах /Цахим шуудангаар илгээх гэрээг өөрсдийн бөглөх хэсгийг бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулах/
  3. Суралцах сургуулийн урилга /Баталгаат орчуулгын хамт, Тэргүүлэх мэргэжлээр суралцахыг нотолсон/
  4. Гадаад хэлний шалгалтын хүчинтэй хуудасны хуулбар /IELTS, TOEFL/
  5. Дээд боловсрол эзэмшсэн баримт бичгийн хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
  6. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Итгэмжлэл” нотариатаар баталгаажуулах /Утга нь: Суралцагчийн өмнөөс Боловсролын зээлийн сантай сургалтын гэрээ байгуулах, санал хүсэлт, өргөдөл гаргах, гэрээ болон холбогдох баримт бичигт гарын үсэг зурах гэх мэт бүрэн эрхийг олгосон тухай 3 жилийн хугацаатай итгэмжлэл гаргуулах/
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia лавлагаа байж болно/
  8. Санхүүжилт хүссэн өргөдөл /Боловсролын зээлийн санд/
  9. 1% цээж зураг /3*4 хэмжээтэй цээж зураг Элсэгчийн анкет А-д нааж ирэх/