2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Орон тооны бус зөвлөл хуралдаж Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу гадаадын дээд боловсролын байгууллагад зээлээр суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтад баримт бичгийн иж бүрдэл хангаагүй 27 суралцагчийн гаргасан өргөдөл гомдлыг хэлэлцэж, санал зөвлөмжийг сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт хүргүүлсэн. Ажлын хэсэг үндэслэл, шалтгааныг хэлэлцэн олонхын саналаар орон тооны бус зөвлөлийн саналыг дэмжив. Үүнд:

 

  1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын 10.7.5 дахь заалтын дагуу дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings”, эсхүл “Academic Ranking of World Universities” байгууллагын сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй, 21-50-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцаагүй 7 суралцагчийг “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний шалгалтад оруулахгүй,

 

  1. Журмын 1.7.Боловсролын ерөнхий хуулийн 5.1.3-т заасан “тэгш хүртээмжтэй байх” боловсролын зарчмын дагуу тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд өрхийн нэг гишүүнийг хамруулна. Өрхийн аль нэг гишүүн өмнө нь энэ журамд заасан аль нэг тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд хамрагдсан бол тухайн суралцагчтай ижил оршин суугаа газрын газрын хаягт байнгын оршин суух бүртгэлтэй, хамт амьдардаг бусад гишүүн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд дахин хамрагдахгүй гэсэн үндэслэлээр 5 суралцагчийг “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний шалгалтад оруулахгүй,

 

  1. Мөн тус журмын 1.1.9. энэ журмын 3.2.2, 4.11.2, 10.7-д заасан суралцагч англи хэлээр суралцах тохиолдолд IELTS 7.0, TOEFL IBT 94-өөс дээш оноотойг, бусад гадаад хэлээр суралцах тохиолдолд эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын оноотойг нотлох баримт бичгийн хуулбарын шаардлага хангахгүй болон “Duolingo” шалгалтын оноотой 9 суралцагчийг дараагийн шатны “Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт”-д оруулахгүй,
  2. 120025 бүртгэлийн дугаартай Duke Kunshan их сургуульд тэнцсэн суралцагчийг төв сургуулиас нь ирсэн албан бичгийг үндэслэн дараагийн шатанд оруулах,
  3. 120126 бүртгэлийн дугаартай суралцагч IELTS-н 8.0 оноотой нь өргөдөлдөө хавсаргасан баримт, хөндлөнгийн шалгах системээр нотлогдсон тул дараагийн шатны шалгалтад оруулах,
  4. 120173, 120206, 120239, 120258 бүртгэлийн дугаартай суралцагчид өргөдөлдөө нотлох баримтуудыг хавсаргасан тул тэдгээртэй танилцаж, шалгаад дараагийн шатны “Суралцах чадварын ерөнхий шалгалт”-д  оруулахаар тус тус шийдвэрлэв.

Нийт 27 суралцагч өргөдөл, гомдол гаргасны 21 суралцагчийг холбогдох журмын дагуу “Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт”-д оролцуулахгүй, 6 суралцагчийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдах “Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт”-д оруулахаар шийдвэрлэв.

 

 

ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ              СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ