ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ШИЙДВЭР
Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2024 оны 06 дугаар сарын 24-ний 10:00-20:00 хооронд хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
💎 Нийт сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 135 суралцагчдаас баримт бичгийн иж бүрдэл хангасан 73, баримт бичгийн иж бүрдэл хангаагүй 62 суралцагчдад сонгон шалгаруулалтаас хасагдсан мэдээллийг тус сангийн сайт болон цахим шуудангаар хүргүүлнэ.
💎 Баримт бичгийн иж бүрдэл хангаагүй суралцагчид нийт бүртгүүлсэн суралцагчдын 46 хувийг эзэлж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1.2 дахь заалтын дагуу өргөдөл, гомдол гаргахдаа Боловсролын зээлийн сангийн дэргэд байгуулагдсан ажлын хэсэгт гаргана. 6 дугаар сарын 25-26 өдрүүдэд өргөдөл, гомдлыг хүлээн авна. Иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах мэргэжилтэн: Утас: 70047009 /Ажлын цагаар/
💎 Мөн тус журмын 13.7, 13.8 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа түр түдгэлзээд байна. Ирүүлсэн өргөдөл, гомдолд хариу өгөхтэй холбогдуулан “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний шалгалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон хойшлуулав.
АЖЛЫН ХЭСЭГ
2024-06-24