Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцагчдын сонгон шалгаруулалтын бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ. Та өөрийн материалыг сайтар нягтлан хувийн мэдээлэл, хавсаргах материалуудыг үнэн, зөв, бүрэн оруулсан эсэхийг шалгана уу. Жич: Бүртгэлийн систем 2024.06.23-ний 23:59 цагт хаагдана бүртгэл хаагдсанаас хойш мэдээллийг дахин засах боломжгүй болохыг анхаарна уу!!! Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол “Боловсролын зээлийн сан” facebook page хуудасны чатаар холбогдоно уу.