Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Анхааруулга:
Бүртгэлийн хугацаа дуусах хугацаа ойртох тусам тухайн өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Баримт бичиг хүлээн авах систем автоматаар хаагдахыг анхаарна уу /хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй/.
Сонгон шалгаруулалтын явц болон үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангийн цахим хуудсаар цаг тухайд мэдээлнэ. Иргэдэд хувийн e-mail-ээр мэдээлэл, үр дүн илгээгдэнэ.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал хүсэлтийг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын зээлийн сангийн 7004-7009 (1100), утсаар лавлана уу.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!