Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр 2012 оноос хойш гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцаж төгссөн иргэд гэрээний 5.2, 3.7, 3.8 заалтыг үндэслэн сантай 2024 оны 5 сард багтаан тооцоо нийлж, эргэн төлөлтийн хуваарь хийнэ үү.

Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр 1997 оноос хойш гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр сурч төгссөн, улмаар эх орондоо эргэн ирж 5 жил ажилласан, зээлээс чөлөөлөгдсөн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2024 оны 5 сард багтаан авчирч өгнө үү. Үүнд:

  1. Ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
  2. Албан ёсны НДШ төлсөн баримт /е_mongolia системээс авсан байх/

Гадаадын их, дээд сургуульд төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх, албан ёсны монгол орчуулгатай байх/                         

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

Утас: 7004-7009