ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!!
2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ”-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэллээ. Та бүхэн суралцаж байгаа сургуулийнхаа сургалтын албанд хандаж материалаа өгнө үү.
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ:

Бүтэн өнчин суралцагч;

Хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч;

Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;

Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч;

Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч;

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч;

“Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч;

Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч;

Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч;

Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагч;

Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч;

Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч;
Та доорх холбоосоор орж танилцана уу.