Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Шалгалтад 34432 шалгуулагч бүртгүүлсэн. Тэдний 30744 нь энэ онд 12 дугаар анги төгсөгчид бол өмнөх оны төгсөгч 3688 байна.
Энэ удаагийн ЭЕШ-ын онцлог нь
Шалгалтыг 6 болон 12 дугаар сард буюу жилд 2 удаа зохион байгуулна
Шалгалтын дүн оноог Блокчейнд байршуулах учир хэн ч засах, устгах боломжгүй
ЭЕШ-ын статистик мэдээлэл, үр дүнгийн мэдээллийг BI системд байршуулна
Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг дүн оноог дүйцүүлэн тооцож байна
Монгол хэл бичгийн шалгалтыг 08 дугаар сарын 19-нд давтан зохион байгуулна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг Улаанбаатар хотод 23, орон нутагт 24 шалгалтын байранд зохион байгуулж байна. Шалгалтын зохион байгуулалтад нийт 2460 хүн оролцож байгаа юм.