ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургууль болон Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 9 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
1.1. И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан;
1.2. Москвагийн олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 4 оюутан тус тус суралцуулна.
1.3. Тавигдах шаардлага
Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.
Үүнд:
• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
• ОХУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
• ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
• Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа.
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг
2.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон болон ОХУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд суралцагчид:
• Цахим өргөдөл;
• Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
• Дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Бүртгэлийн хураамж төлсөн баримт.
2.2. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:
• Цахим өргөдөл;
• Суралцаж буй сургуулийн албан бичиг;
• Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
• Дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Бүртгэлийн хураамж төлсөн баримт.
2.3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
• Цахим өргөдөл;
• Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
• Шалгалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Бүртгэлийн хураамж төлсөн баримт.
Гурав. Бүртгэл
Шалгалтад оролцох иргэд 2023 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 9-ний өдрийн 12.00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.
Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016401 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга хэсэгт “ОХУ, Роснефтийн тэтгэлэг” гэж бичнэ.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагийн хооронд 75772727 дугаар утасаар холбогдож авах боломжтой.
Дөрөв. Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг дараах 4 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд:
1. Баримт бичгийн бүрдүүлэлт – Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, сурлагын дүнгийн жагсаалт дахь орос хэл, нийгмийн ухаан, химийн хичээлийн дүн, голч оноог харгалзан үнэлнэ.
2. Орос хэлний шалгалт: 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт орос хэлний ерөнхий түвшин тогтоох шалгалт авах бөгөөд шалгалтад оролцох иргэд 08.40 цагт ГХЯ-ны төв хаалга дээр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
3. Орос хэлний шалгалтад тэнцсэн иргэд дараах шалгалтад орох бөгөөд шалгалт болох хугацааг жич зарлах болно.
– И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургуульд бүртгүүлсэн иргэд хими, математик /орос хэлээр/;
– Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд бүртгүүлсэн иргэд нийгмийн ухааны мэдлэгийн тест /орос хэлээр/-ийн шалгалт.
4. Ярилцлагын шалгалт – Шалгалтын комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулж буй эсэх, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар бусад ерөнхий үнэлгээ зэргийг үнэлнэ. Ярилцлагын шалгалтыг орос хэлээр авна.
Ярилцлагын өмнөх оноог 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Гадаад харилцааны яамны http://www.mfa.gov.mn/ цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтад оролцох иргэн урьдчилан тохирсон цагийн дагуу ирж оролцоно. Шалгалтын нийлбэр дүнгээр жагсаалтад дурдагдсан эхний 9 иргэн сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцогдож, И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургууль болон Москвагийн олон улсын харилцааны их сургуулиас тус бүр зохион байгуулах онлайн ярилцлагад орох эрхтэй болно.
Тав. Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол, хариуцлага
Иргэн шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлоо тухайн шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй.
Баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон хугацаандаа ирүүлээгүй иргэдийг шалгалтад оруулахгүй. Түүнчлэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарлагдсан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол шалгалтаас хасна.
Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 70120939, Гадаад харилцааны яамны +51 262516, +51 261832 утсаар авч болно.