✅️2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 31,9 мянган сурагч 12 дугаар ангиа төгсөж байна. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа сурагчдад хамгийн чухал зүйл бол мэргэжил сонголт байдаг.
✅️Тиймээс Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монголын хүүхдийн ордонд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын тухай ярилцах, санал сонсох “Шинэ сэргэлт-Шинэ мянган” уулзалт, үзэсгэлэнг зохион байгууллаа.
✅️Уулзалтад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “ШИНЭ СЭРГЭЛТ – ШИНЭ МЯНГАН” сэдвээр илтгэл танилцуулав. ️Тус үйл ажиллагаанд Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 293 сургуулийн төлөөлөл 650 гаруй сурагчид оролцлоо.
✅️Энэхүү уулзалт, үзэсгэлэнд дараах мэдээлэл багтав.
📌ЗӨВЛӨГӨӨ-МЭДЭЭЛЭЛ
👍Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд анхаарах зүйлс
👍Шалгалтын сэтгэл зүй, өсвөр насны хүүхдүүдийн анхаарах зүйлс
👍 Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан суралцагчийн САЙН ТУРШЛАГА
👍Монгол Улсын Засгийн газраас оюутан залуучуудад олгож буй тэтгэлгийн талаарх мэдээлэл
👍Гадаадын тэтгэлэг авсан сайн туршлага, хүүхэд, залуучууд хувийн бэлтгэлээ хэрхэн хангах талаар зөвлөгөө
👍Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад тохиолддог бэрхшээлүүд
📌 ҮЗЭСГЭЛЭНД
👍“MEDLE” монголын анхны цахим сургуулийн танилцуулга, мэдээлэл
👍“GUYUK” метаверс боловсролын виртуал экспогийн талаарх мэдээ, мэдээлэл
👍“ТэтгэлэгМН” оюутан, сурагчдад зориулсан тэтгэлгийн цогц мэдээлэл
👍“ЭДҮТЭН” математикийн хичээлийн платформын танилцуулга
👍“ПЕАРСОН” англи хэлний хичээлийн цогц системийн танилцуулга
👍“СУРААДМН” математикийн хичээлийн хоцрогдол арилгах платформын танилцуулга
👍“MOZAIK” боловсролын цогц системийн талаарх танилцуулга, мэдээлэл
👍Төрийн өмчийн 6 их сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан үйлчилгээ зэрэг мэдээлэл багтлаа.
✅️Сурагчид энэхүү уулзалтаас авсан мэдээллээ бусад сурагчидтайгаа хуваалцах үйл ажиллагааг өөрийн сургууль дээрээ зохион байгуулах юм.
✅️Энэ хичээлийн жилд их дээд сургуульд элсэн орох Элсэлтийн ерөнхий шалгалтад 34426 хүүхэд, залуучууд бүртгүүлснээс 29025 буюу 84,3 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид байна.