Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны жагсаалтын эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчид хамрагдана.
Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно.
Судлах чиглэлүүд:
Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй болон суралцах иргэдэд тэргүүлэх ач холбогдол өгнө.
“Алсын хараа-2050’, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжил,
Монгол Улсын Засгийн газраас баталсан Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэл эсхүл онцгой байдал, хил хамгаалах, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны чиглэл
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Бүрэн, зөв бөглөсөн анкет; https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна.
2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал:
a) Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэл дээр биш бол урилгын албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах);
b) Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж буйг нотолсон эсхүл тухайн сургалтын байгууллагаас тэтгэлэг авсныг нотлох албан бичиг
суралцаж байгаа тухай албан бичиг; (албан бичиг англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах);
3. Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй, IELTS-ийн 6.5 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 90 буюу түүнээс дээш оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасныг нотлох албан ёсны гэрчилгээний хуулбар;
4. Суралцах зорилго, мэргэжлийн чиглэл, сургуулиа сонгосон байдал, суралцах төлөвлөгөө болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эсээ, /1000-2000 үгтэй, Монгол Англи хэлний аль нэгийг сонгох/
Эсээ бичихэд тавигдах шаардлага:
-Бүтээлийн хуудасны хэмжээ: А4
-Үсгийн фонд: Arial, Times New Roman
-Бичвэрийн хэмжээ: 11
-Мөр хоорондын зай: 1.15
-Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см
-Файлын хэлбэр: PDF
5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/
6. Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/
7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт/
– Хэрэв 12 дугаар ангийн сурагч бол 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн дүнгийн хуулбар
– Их, дээд сургуулийн оюутан бол өмнөх жилийн дүнгийн хуулбар
Сонгон шалгаруулалт:
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан комисс нь батлагдсан удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 05 дугаар сарын 11-ны өдөр хүртэл хүлээн авна.
Эхний шатны сонгон шалгаруулалтыг 05 дугаар сарын 12-25-ны хооронд зохион байгуулна.
2023 оны 05 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд ярилцлагад орох иргэдийн ярилцлагын хуваарийг гаргаж, иргэн тус бүртэй утсаар эсвэл цахим захидлаар холбогдож, ярилцлагад орох урилгыг хүргүүлнэ.
2023 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд ярилцлагын шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Жич: Боловсролын зээлийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдахгүй.