РУМЫН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Бакалавр /3-6 жил/
• Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч
• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцагч
• Румын улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцахаар төлөвлөж буй иргэн
Магистр /1-2 жил/
• Бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн
Доктор /3-5 жил/
• Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн
• Суралцах сургуулийн элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгодог элсэлтийн зөвшөөрөлтэй байх (Acceptance letter);
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйчээс бусад бүх мэргэжлийн чиглэлээр суралцана.
Бакалавр, магистрын түвшинд зөвхөн Румын хэлээр суралцуулна.
Докторын түвшинд суралцах иргэд сонгосон сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан Румын эсвэл бусад хэл дээр суралцаж болно. Хэрэв Румын хэлээр суралцах бол 1 жил хэлний бэлтгэлд хамрагдана. /Румын улсын сургалтын байгууллагад 4-өөс дээш жил суралцаж төгссөн, Румын хэлний шалгалтын оноотой бол хэлний бэлтгэлд суралцах шаардлагагүй./
БҮРТГЭЛ
2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл https://studyinromania.gov.ro/ цахим системээр явагдана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
• Боловсролын гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын хуулбар (Боловсролын баримт бичиг);
• Төрсний гэрчилгээ;
• Иргэний үнэмлэх;
• Гадаад паспорт эхний 3 хуудас /Олгосон байгууллагын мэдээлэлтэй хуудас/;
• Анкет (Англи эсвэл Франц хэлээр байх)
• Докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэг горилогч бүтээлийн жагсаалт, судалгааны сэдэв, судалгааны ажлын нарийвчилсан төлөвлөгөө, суралцах сургуулийн удирдагч багштай тохиролцсон талаар бичиг баримт
Дээрх баримт бичгийн Англи, Франц, Испани хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын хариуг 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр цахим шуудангаар дамжуулан нэр дэвшсэн иргэнд өөрт нь шууд ирүүлнэ.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://studyinromania.gov.ro/ цахим хуудаснаас авна уу.