АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос эхлэн хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жил бүр нийт 13-15 оюутан хамруулж байна.
Судлах чиглэлүүд
Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрийн зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч дараах чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмжинэ:
• Data Science
• Artificial intelligence
• Renewable energy
• Environmental protection technology
• Petroleum engineer
• Mining technology
• Education / Pre-School education, TESOL, Special needs education/
• Agricultural studies
Жич: Хоёр улсын системийн ялгаанаас үүдэн эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэнд, хуулийн салбарт зөвхөн Master of Laws (LLM) чиглэлээр суралцах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.meds.gov.mn/post/126139 холбоосоор нэвтэрч танилцана уу.