Тус Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтныг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр саруудад зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
🔸 Сургалтын төлбөр
🔸 Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
🔸 Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх
Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй.Үүнд:
🔸 Олон улсын тээврийн зардал
🔸 Виз олголттой холбоотой зардлууд
🔸 Даатгалын зардал
Тавигдах шаардлага
🔸 Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан, 18-аас дээш настай Монгол Улсын иргэн;
🔸 Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй байх: Ерөнхий суурь хөтөлбөрөөр чех хэлийг судалсан байх, эсвэл чех хэлний тодорхой мэдлэгтэй, хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх
Бүрдүүлэх материал
🔸 Цахим өргөдлийн маягт / Энд дарж татаж авна уу /
🔸 Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
🔸 Гадаад паспорт
🔸 Англи хэл эсвэл Чех хэлний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
Өргөдлийн маягтыг зөвхөн Англи эсвэл Чех хэлээр бөглөнө.
🔸 Зуны сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дээрх материалуудын хамт 2023 ОНЫ 02 САРЫН 24-НЫ ДОТОР Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлнэ үү.
Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авах боломжтой.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ