Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллага нь дараах боломжийг тус оюутанд олгож байгаа юм. Үүнд:
- АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүйгээр Иллинойсын их сургуульд суралцах эрхээ авсан.
- Иллинойсын их сургуулиас жил бүр 10.000$- тэтгэлэгт хамрагдах эрх олгосон урилга хүлээн авсан.
- Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүйгээр Иллинойсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлж, шалгаруулалтад орсон.
- Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардаагүй.
- 100 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломж олгох талаар тусгайлан тэмдэглэсэн урилга хүлээн авсан.
- Ж.Анужин нь IELTS 6.5 оноотой(4 ур чадварын нэг нь 6.0 онооноос доош 5.5 байсан учраас ACADEMIC ACCELERATOR PROGRAM (түвшин ахиулах хөтөлбөр)-т 1 улирал сууж хэлний түвшингээ сайжруулсны дараа үндсэн хөтөлбөртөө орж суралцах юм..
Оюутан Ж. Анужиндаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ.