2026-06-22Мэдээ Боловсролын сайдын 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн баталсан удирдамжаар гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт буцалтгүй тусламжаар суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ажиллах журам, үе шат, шалгуур, үнэлгээний зохицуулалтыг баталлаа. Тус удирдамжид сонгон шалгаруулалтын үе шат, үнэлгээний аргачлал, баримт бичгийн хяналт, өргөдөл гомдол шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг тусгасан болно. Сонгон шалгаруулалт нь холбогдох журам болон батлагдсан удирдамжийн дагуу нээлттэй, ил тод, тэгш боломжийг хангах зарчмаар зохион байгуулагдана. УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦАХ