Боловсролын зээлийн сан-гийн Ажлын албаны дарга иргэдтэй биечлэн уулзалт зохион байгуулж, зээл, тэтгэлэг болон эргэн төлөлттэй холбоотой асуудлуудыг сонсож, санал солилцлоо.

Уулзалтын үеэр иргэд өөрсдийн сонирхсон асуултад тодорхой, ойлгомжтой хариулт авч, шаардлагатай мэдээллээ шууд эх сурвалжаас авах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн удирдлагатай нүүр тулан уулзаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь үр дүнтэй болсныг онцоллоо.

Ажлын албаны дарга иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэйг тэмдэглээд, цаашид ийм төрлийн нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулах бодлого баримталж буйгаа мэдэгдэв.