ОРХОН АЙМАГ (Эрдэнэт хот)
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЭЛ
Орхон аймгийн Боловсролын газрын зохион байгуулсан “Боловсролын өдөрлөг” арга хэмжээнд амжилттай оролцлоо. Энэхүү өдөрлөг нь залуусын ирээдүйн сонголт, боловсролын чиг баримжааг тодорхойлох чухал алхам болж, дотоод, гадаадын их, дээд сургуулиудын боломж, Боловсролын зээлийн сангийн үйлчилгээ, бодлого, дэмжлэгийг нэг дороос ойлгох өргөн боломжийг бүрдүүллээ.
Хүрэлцэн ирсэн нийт сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид болон их, дээд сургуулийн төлөөлөл та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний идэвхтэй оролцоо, сонирхол нь Монгол Улсын ирээдүйн боловсролтой, чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.


