Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг боловсролын салбарыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгож “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан боловсролын салбарын хамгийн том арга хэмжээ болох “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2026” үзэсгэлэн 16 дахь удаагаа “МИШЭЭЛ ЭКСПО” олон улсын үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 04 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, салбарын хөгжлийн өнөөгийн түвшинг олон нийтэд таниулах, ирээдүйн боловсролын чиг хандлагыг тодорхойлох, сурагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Энэхүү арга хэмжээнд Боловсролын зээлийн сан (БЗС) оролцож:

Оюутны хөгжлийн зээл

Тэтгэлэгт хөтөлбөрүүд

Санхүүгийн дэмжлэгийн боломжууд

Холбогдох журам, нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана.

Үзэсгэлэнд 60 гаруй их, дээд сургуулиуд оролцож, элсэлтийн мэдээлэл, сургалтын хөтөлбөр, тэтгэлгийн боломжийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирж, сургуулиуд болон БЗС-тай биечлэн уулзан мэргэжил, боловсролын зөв сонголт хийхийг урьж байна.

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧИД:

Салбар хариуцсан төрийн байгууллагууд

Улсын их, дээд сургуулиуд

Коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвүүд

Олон улсын сургалтын төв, зуучлалын байгууллагууд