Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга иргэдийг биечлэн хүлээн авч уулзан, зээл, тэтгэлэг болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсож ярилцлаа.
Тус уулзалтын хүрээнд иргэд сонирхсон асуултдаа тодорхой, ойлгомжтой хариулт авч, шаардлагатай мэдээллээ шууд эх сурвалжаас нь авах боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв. Мөн удирдлагатайгаа нүүр тулан уулзаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон нь үр дүнтэй болсныг онцоллоо.
Ажлын албаны дарга иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулах бодлого баримталж буйгаа илэрхийллээ.