Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга иргэдийг биечлэн хүлээн авч, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсон ярилцаж байна. Энэхүү уулзалт нь байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдтэй шууд харилцаа тогтоох зорилготой юм.

Уулзалтад оролцсон иргэд зээл, тэтгэлэг, зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуултад тодорхой, ойлгомжтой мэдээлэл авч байгаагаа онцлов. Мөн удирдлагатайгаа нүүр тулан уулзах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Ажлын албаны даргын зүгээс иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, ийм төрлийн нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.