Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь шууд сонсож байна. Энэхүү уулзалт нь байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, иргэдтэй шууд харилцах зорилготой юм.
Уулзалтад иргэд зээл, тэтгэлэг, эргэн төлөлттэй холбоотой асуултад тодорхой хариулт авч байна. Иргэдийн зүгээс удирдлагатайгаа шууд уулзах боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв.
Ажлын албаны дарга иргэдийн санал, шүүмжлэл нь цаашдын ажилд чухал ач холбогдолтойг онцолж, иргэдтэйгээ нээлттэй харилцах уулзалтыг цаашид ч тогтмол үргэлжлүүлэхийг хэллээ.






