Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын системийг хөгжүүлсэн Дижитал Кредит ХХК-тай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БЗС-ийн ажлын албаны дарга М.Төртогтох, Дижитал Кредит ХХК-ны захирал Д.Болор-Эрдэнэ, БЗС-ийн Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх нар оролцов.
Уулзалтаар 2025 оны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан явц, уг үйл ажиллагаанд ашигласан цахим системийн ажиллагаа, хэрэгжилтийн туршлага, мөн сонгон шалгаруулалтын үеэр илэрсэн зарим асуудлыг цаашид хэрхэн сайжруулж, системийн үйл ажиллагааг илүү тогтвортой, үр ашигтай болгох чиглэлийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.


